ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гудамжинд ганцаараа амьдарч, тураалд орсон жаалхүү

    Нигерь  улсад хоёр настай жаалхүүг тураалд орж, үхэхийн ирмэг дээр байхад нь Дани улсын тусламжийн ажилтан Анжа Ринггрен Ловен олж амийг нь аварчээ. Гэр бүлийнхэн нь жаалхүүг шулам гэж үзсэн учраас ийнхүү үхэг гээд орхисон байж.Хоёрхон настай хүү сүүлийн найман сарын туршид гудамжинд ганцаараа тэнэсэн бөгөөд өтөндөө баригдаж, тураалд орсон байжээ. Итгэл нэртэй болсон жаалхүүгийн гэдэснээс өтнүүдийг түүн цэвэрлэж, цусны улаан эсийг нь нэмэгдүүлэх зорилгоор өдөр бүр цус сэлбэх эмчилгээ хийж эдгээжээ. 

    Нигер улсад бага насны хүүхдийг шулам, чөтгөр гэж нэрлэн гудамжинд гаргаж хаях нь олонтаа.  Эцэг эх нь нас барсан, өвчин туссан бусдаас өөр хүүхдүүдийг шулам гэж цоллох үзэгдэл Нигерид газар авчээ. Улмаар хүүхдийн эрхийг зөрчиж, тамлан зовоож, амь насанд нь хүрэх явдал ч байдаг байна. Нигер улсын нийгэмд болж буй бүхий л болж бүтэхгүй зүйлс, өвчин зовлонг чөтгөр шулам хүүхдүүдээс шалтгаалсан гэж тэдний шашинд үзэж, хүүхдүүдийг бүх азгүйтэлдээ буруутгадаг байна. Энэ зурган дээрх Итгэл /hope/ хүү ч энэ харанхуй бүдүүлэг байдлын хохирогч болжээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй