Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, барилгуудын газар шорооны ажил, ухсан нүхний мэдээлэл сонслоо. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Ерөнхий төлөвлөгөөний газартай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барихаар газар шорооны ажил хийсэн нүх, суурийн ул бетон, суурийн ажил хийсэн нүхнүүдийг тодруулан 2016 оны 03 дугаар сарын 22-ны байдлаар судалгаа гаргасан байна. Дүүргээс ирүүлсэн мэдээллийг нэгтгэвэл:
Дээрх ухсан нүхийг булах, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй нүхний эздийг олох, ямар шалтгаанаар үргэлжлүүлэн ажил гүйцэтгээгүй байгааг тогтоож, зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Дүүргүүдийн ЗДТГ-т үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт