ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    NBA: Жэй Уиллиамсд хязгааргүй мөрөөдөл байсан

    Тамирчдын хамгийн том дайсан яах аргагүй бэртэл гэмтэл байдаг. NBA-ийн түүхэнд хамгийн гарз хохиролтой бэртэл бол Жэй Уиллиамcын бэртэл байсан. Түүнийг 2002 оны драфтын хоёр дахь сонголтоор “Чикаго Булзз” баг эгнээндээ  нэгтгээд байсан юм. 

    Тэрээр 2003 оны 6-р сард хар улаан Ямаха R6 спорт мотоцикльтой хотоор салхи татуулан давхиж байлаа. Хурд хэтрүүлж, хамгаалалтын хувцас хэрэглэлгүйгээр “Булзз” багтай хийсэн гэрээгээ зөрчин 192 км/цаг хурдтайгаар давхиж байв. Гэнэт урд нь нэг хүн харагдав. Төмөр хүлгээ эргүүлэхийг оролдсон боловч хэтэрхий хурдтай явж байсан учир нүхрүү дугуй нь орж замын хажуу руу шидэгдсэн байна. Ухаан ортол түүний зүүн хөл мотоциклдоо дарагдсан тул хөдөлж чадсангүй. Тухайн үед Жэй Уиллиамcт амь нас нь бус карьер нь л бодогдож байсан гэдэг.

    Долоо хоногийн дараа дахиж хөл дээрээ босохгүй ч байж магадгүй гэсэн шинжилгээний хариу гарсан аж. Олон сар гэртээ хэвтэж сэтгэл санааны хямралд орсон Уиллиамс амиа егүүтгэх гэж байсан гэдэг.

    Баг нь түүнийг гэрээгээ зөрчсөн гэж цалин өгөхгүй байх эрхтэй ч гурван сая доллар эмчилгээнд нь өгч байжээ. Багийн анд, найз нөхөд, ээжийнхээ тусламжтайгаар сагсан бөмбөгтөө эргэн ирэх бүтэшгүй нэгэн зорилгыг өөртөө тавьсан аж. Эрчимтэй эмчилгээ хийж 10 гаруй мэс засал хийсэн нь үр дүнгээ өгч гурван жилийн дараа сагс тоглох хэмжээнд хүрсэн байна. Улмаар мөрөөдлөө биелүүлэхээр хэд хэдэн багтай бэлтгэл хийсэн ч түүнтэй гэрээ хийхийг хүсээгүй аж. Энэ агуу спортоос нэгэнт салж чадахгүйгээ ухаарсан Жэй Уллиамс ESPN телевизэд спортын сэтгүүлчээр ажилд орсон байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй