ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цаг уурын өөрчлөлт хэрхэн нөлөөлж байна вэ?

    Баримт. 1990-ээд онд цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан байгалийн гамшгийн улмаас дэлхий дахинд 600 мянган хүн амиа алджээ. Тэдний 95 хувь нь хөгжиж буй улс орны иргэд байжээ.

    Баримт. Өнгөрсөн 2014 онд дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил байсан бөгөөд 2010, 2005 оны рекордыг эвдсэн байна.

    Баримт. Өнөөдөр дэлхийн агаар мандалд сүүлийн 800 мянган жилд байгаагүй нүүрстөрөгчийн давхар исэл хуримтлагдсан байна. Үүний 25 хувийг зөвхөн АНУ шатдаг хийн ашиглалтаас алдаж байна.

    Баримт. Тус улсын Монтана мужид 1910 онд 150 мөсөн гол байсан бол өнөөдөр 25 нь л үлджээ.

    Баримт. Дэлхийн дулаарал байгалийн зүй тогтлыг өөрчлөх хүчтэй. Амазоны ширэнгэн ой цөл болж хувирч байгаа бол Сахарын цөл ургамал ногоотой болж байна.

    Баримт. Далайн ус 90 см-ээр нэмэгдэхэд л эргийн дагуух хотуудаас 100 сая хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болно.

    Баримт. Үхрийн аж ахуй газрын тосны үйлдвэрлэлээс ч илүү метан хий ялгаруулдагийг бид тэр бүр мэддэггүй. АНУ-ын метан хийний 20 хувь нь үхрийн аргал, унгасаас ялгардаг байна.

    Баримт. Өнөөдөр АНУ-ын Калифорн мужийн газар нутгийг 99.8 хувь нь гантай байгаатай холбогдуулан мужийн захиргаанаас усны хэрэглээгээ 25 хувиар багасгах шийдвэр гаргаад байна.

    Баримт. 1998 онд дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил болоход дэлхийн шүрэн арлуудын 16 хувь нь устсан байна.

    Баримт. Дэлхийд тэргүүлэх гүрнүүд цаг уурын өөрчлөлтийн хүрээнд бодлогын зөрүүтэй ажиллаж байна. АНУ хүлэмжийн хийн бохирдлоо бууруулахаар чармайж байхад БНХАУ ирэх 10 жилийн хугацаанд долоо хоног бүр нүүрсний эрчим хүчээр ажилладаг цахилгаан станц нэгийг ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.

    Баримт. Нүүрс шатаах замаар дэлхийн эрчим хүчний 40 хувийг гаргаж авдаг. Гэтэл энэ нь эргээд хүнээс шалтгаалсан нүүрстөрөгчийн давхар ислийн хаягдлын 30 хувь, дэлхийн эрчим хүчний салбарын бохирдлын 72 хувийг дангаараа эзэлж байна.

    Баримт. Дэлхий дахинд үйлдвэржилтийн эрин эхэлснээс хойш далай тэнгисийн усны хүчиллэг чанар 30 хувиар нэмэгджээ.

    Баримт. Одоогоос 120 жилийн өмнө буюу 1896 онд Шведийн эрдэмтэн Сванте Аррхенус шатдаг түлш дэлхийн дулааралд хүргэж болзошгүйг хамгийн анх анхааруулжээ.

    Баримт. Цаг уурын өөрчлөлт дэлхийн эдийн засагт жилд 100 тэрбум ам.долларын хохирол учруулдаг.

    Баримт. Дэлхийн дулаарлыг эерэгээр ашиглаж чадвал тийм ч муу зүйл биш гэж судлаачид үздэг. Ангараг гарагт дулаарал явуулж чадвал хүн амьдрах боломжтой орчин үүснэ гэсэн онол байдаг байна.

    Баримт. Америкийн ард иргэдийн 37 хувь нь дэлхийн дулааралыг худал, хуурмаг мэдээлэл гэж үздэг бөгөөд 64 хувь нь дэлхийн  дулаарал өөрсдийнх нь амьдралын хэв маягт нөлөөлнө гэдэгт итгэдэггүй гэсэн судалгаа байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй