Бодибилдинг, фитнессийн ДАШТ Энэтхэгийн Мумбай хотод зохиогдоход эрэгтэйчүүдийн 85 кг-ийн жинд мистер 40-49 насны ангилалд Ж.Нурлан түрүүлэн дэлхийн аварга болсон баяртай мэдээ Монголчуудын магнайг тэнийлгэсэн билээ. Тэрбээр 1991 оноос энэ спортоор хичээллэн, 2004, 2005, 2006, 2012 оны УАШТ-ий үнэмлэхүй аварга “Монголын мистер”, ААШТ-ээс 2012 онд V байр, 2013-2014 оны хошой хүрэл медаль хүртсэн амжилттай. Монгол Улсын анхны бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга болсон түүний хүсэл мөрөөдөл 24 жилийн дараа ийн биеллээ олсон юм. Одоогоор Монголын бодибилдингийн тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн түүн шиг тамирчин алга. Спортын амжилтаа жилээс жилд ахиулсаар дэлхийн аваргын цом гардсан түүнийг “Монгол Улсын гавьяат тамирчин” цол тэмдэг өнөөдөр 11:00 цагт Төрийн ордонд гардуулах аж. Бодибилдингийн спортын түүхэнд анхны гавьяат ийн мэндэллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт