ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шакил Онил төрсөн өдөртөө дургүй

    Шак 1972 оны 03-р сарын 06-нд төрсөн юм. Гэвч тэрээр төрсөн өдөртөө дургүй.   Учир нь энэ сар түүний амьдарлын хамгийн бараан өдрийг сануулдаг. 1997 оны 03-р сарын 09-нд түүний хамгийн сайн найз болох алдарт Реппер Бигги Смолл бусдын гарт амиа алдсан. Тухайн өдөр Бигги Смолл үдэшлэг зохиож Шакилыг урьсан ч сэрүүлэг тавилгүй унтсаны улмаас үдэшлэгт очиж чадаагүй аж. Үүрийн дөрвөн цагийн үеэр Шакийн ээж нь түүнд найзыг нь үдэшлэгийн үеэр буудуулсан байна гэхэд эхэндээ итгэлгүй хэд хэдэн хүн рүү залгасны эцэст бодит байдалтай эвлэрсэн гэдэг. Шак энэ талаар нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Би тэр үдэшлэгт очсон бол миний найз одоог хүртэл надтай цуг, миний хажууд амьдарсаар, уран бүтээлээ хийсээр байх байсан.  Яагаад гэвэл би бие хамгаалагч Жерометойгоо цуг очих байсан. Тэр бол чанга залуу. Тэр бүхнийг ажиглаж хянадаг. Хэн ч түүний хажууд хэн нэгэн рүү буудаж зүрхлэхгүй байсан гэдэгт би 100 хувь итгэлтэй байна” хэмээн ярьжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй