Их Британи улсад төвтэй Daily Express өдөр тутмын сонин 2009 онд жүжигчин Кейт Бекинсэйлийн тухай бичсэн худал мэдээллийнхээ төлөө албан ёсоор уучлалт хүсч, 20 мянган фунтын торгууль төлжээ. Daily Express сонин жүжигчин Бекинсэйл авахыг хүссэн дүрээ авч чадалгүй сэтгэл гутарсан байгаа тухай мэдээлсэн ч нь худал болж таарсан байна. Кейт Бекинсэйл нь Сувдан эрэг, Ван Хелсинг зэрэг олон киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин юм.
2014 оны тавдугаар сард жүжигчин Расселл Бранд жил дамнан үргэлжилсэн заргаа авч чадсан юм. Их Британийн The Sun сонин Расселл Брандыг тухайн үед найз бүсгүй Жемима Ханыг хуурч мэхэлж байгаа тухай мэдээлэл бичсэн байжээ.
1970-аад онд Америкийн телевизийн нэрт сэтгүүлч, жүжигчин Карол Бурнеттыг олон нийтийн газарт зохисгүй авирлаж, зоогийн газарт хүнтэй ам мурийж, хашгичсан тухай “Үндэсний лавлагаа” сэтгүүлд бичжээ. Шүүхээс энэ мэдээлэл оргүй хоосон болохыг тогтоож хэвлэлийн байгууллага 1.6 сая ам.долларын торгууль төлөх болсон байна.
Жүжигчин Том Крус хэвлэл байгууллага, хувь хүмүүсийн эсрэг хэд хэдэн удаа зарга үүсгэжээ. Хамгийн анх 1998 онд жүжигчин Николе Кидман, Том Круз нарын гэрлэлтийг худлаа гэж бичсэн Daily Express сонинтой заргалдаж, ялсан байна. Тус сонинд Том Крузын шашин шүтлэг, мөн эхнэр нөхөр хоёр хоёул ижил хүйстнээ сонирхогч гэдэг үнэнийг нуухын тулд зохиомлоор, гэрээт хурим хийсэн гэж бичсэн байжээ.
2003 онд Францын сэтгүүл ижил хүйстний порно киноны жүжигчин Чад Слейтер Том Крузтэй учир ургуулсан, тэдний явдлыг мэдээд Николе Кидман гэр бүлээ цуцлуулсан гэж олон нийтэд худлаа мэдээлэл цацсаныг шүүхээс тогтоож, хохиролд 10 сая ам.доллар гаргуулахаар шийдвэрлэж байсан. Мөн 2001 онд Том Круз өөрийг нь ижил хүйстэнтэйгээ бэлгийн харилцаанд орж байгааг харуулсан дүрс бичлэг байгаа гэж гүтгэсэн Майкл Дэвид Сапирын эсрэг 100 сая ам.доллар нэхэмжлэн, шүүхэд хандаж, ялж байжээ.
Ялихгүй мэт санагдах шалтгаанаар шүүхэд гомдол гаргасан дараагийн алдартан бол Камерон Диаз. Жүжигчин Камерон Диаз нэг настай охинтой гэрлэсэн эртэй холбогдож, найз залуугаа хуурсан тухай Их Британий the Sun сонинд нийтэлжээ. Нар сонин үндэсгүй мэдээ нийтэлснийхээ төлөө торгууль төлжээ.
Жүжигчин Скарлетт Иохансон өөрийнх тухай кино бүтээхдээ огт болоогүй явдлыг зохиосон зохиолчийн эсрэг шүүхэд гомдол гаргаж нэр төрөө сэргээлгэсэн.
Карибын тэнгисийн дээрэмчид киноны гол дүр Кейра Найтли 2007 онд өөрийг нь анорекс өвчтэй гэж гүтгэсэн английн сонинг шүүхэд өгч 3000 фунт авчээ.
Харри Поттер цувралын зохиолч Ровулинг ганц бие ээж учраас түүнийг сүмийн зүгээс гутаан доромжилдог байсан гэх мэдээллийг гаргасан Дейли Мэйлтэй шүүхдэж, шүүхээс шийдвэрлэсэн мөнгийг буяны байгууллагад хандивласан.
Найзууд телевизийн цуврал киноны Роозын дүрээр та бидний танил болсон Дэвид Швиммер өөрийнх нь тухай худал мэдээлэл түгээсэн өмнөх хэвлэлийн төлөөлөгчөө шүүхэд өгч 400 мянган доллар авч байжээ.
Титаник киноны жүжигчин Кейт Уинслет мөн л Дэйли Мэйлийг Кейт хийдэг дасгалынхаа тухай худлаа хэлсэн гэж бичсэнийх нь төлөө шүүхэд өгч 25 мянган фунт нэхэмжилсэн гэдэг
Эдгээр одод хэвлэл мэдээллийн байгууллага, хэвлэлээр дамжуулж өөрийг нь гүтгэсэн хүмүүсийн эсрэг шүүхэд зарга мэдүүлж, шүүхээс тогтоосон хохирлын мөнгийг хүлээн авсан байдаг бөгөөд дийлэнх нь хохирлын мөнгөө буяны байгууллагад хандивлажээ. Тэд зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллагаас мөнгө авахын тулд бус сэвтсэн нэр хүндээ сэргээхийн тулд ийнхүү шүүхэд хандсан байдаг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт