Монгол улсын гавьяат тамирчин, Олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт энэ сарын 15-нд мэргэжлийн боксын дэвжээнд тав дахь тулаанаа хийх байв. Гэвч түүний өрсөлдөгч Рафаэль Васкес бэлтгэлийн үеэр гараа гэмтээсэн тул тулааныг хойшлуулах хүсэлт тавьжээ. Улмаар тэмцээн тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Энэ тухай Н.Төгсцогт өөрийн цахим хуудсандаа “За бараг л жиндээ ороод бүх зүйл бэлэн болсон байлаа. Даанч өрсөлдөгч маань тулаан хийх боломжгүй болчихлоо. Зүгээр ээ, би үргэлж бэлэн” гэж бичжээ. Өдгөө 38 настай Рафаэль Васкес нийт 18 тулаан хийхдээ ердөө хоёр ялагдаж байсан тамирчин юм. Тэрээр мэргэжлийн бокст нэлээд хожуу 32 настайдаа хөл тавьжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт