ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Японд таван жилийн өмнө газар шилгээжээ

    Одоогоос таван жилийн өмнө Япон улсад 20 мянга гаруй хүний аминд хүрч, улмаар цөмийн станцын сүйрэл дагуулсан байгалийн гамшиг тохиосон билээ. Японы цунамигаас хойш 5 жил өнгөрсөн ч байгалийн гамшигт өртсөн бүс нутаг өнөөг хэр нь бүрэн сэргээгүй байна. Гэсэн хэдий ч Япон улс гамшгаас урьдчилан сэргийлэх технологи, барилгын чанд хатуу стандарттай учир цунамийн аюулаас олон хүний амийг аварсан гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

    2011 оны гуравдугаар сарын 11-ний өдөр бараг зургаан минутын турш Япон улсад газар шилгээжээ. Тус улсын түүхэн дэх хамгийн их хөнөөл дагуулсан энэ газар хөдлөлтийн үеэр Япон улсын хамгийн том Хоншу арал зүүн тийш хоёр метр шидэгджээ. Үүгээр зогсохгүй иргэд газар хөдлөлтийн цочролоос бүрэн гарч амжаагүй байтал зарим газрыг 40 метр хүртэл өндөр давалгаа нөмрөн авчээ. Газар хөдлөлт, түүний дараах цунамийн улмаас 20 мянга гаруй хүн амиа алдаж, олон тооны хүн өнөөдрийг хүртэл сураггүй байна.  Үүнээс ч илүү олон хүн орон гэрээ алджээ.

    Гэтэл газар хөдлөлт, цунами Японд тохиох гамшгийн зөвхөн эхлэл байсан юм. Хамгийн эхний газар хөдлөлтөөс 50 минутын дараа далайн давалгаа Фукушима Дайчи цөмийн цахилгаан станцын 10 метр өндөр хамгаалалтын ханыг давж орж иржээ. Тус станцын дор байрлах нөөц цахилгаан үүсгэвэр үерт автаж амин чухал ач холбогдолтой хөргөх систем унтарчээ. Улмаар цөмийн реакторын шургаагууд хайлж, үхлийн аюултай цацраг идэвхит бодис асгарч эхэлсэн юм. Гэсэн хэдий ч болсон үйл явдлаас 88 хоногийн дараа л Япон улсын засгийн газар шургааг хайлж, цацраг идэвхит бодис асгарсныг хүлээн зөвшөөрснөөр 1986 оны Чернобилийн ослоос хойш манай дэлхийд тохиосон хамгийн хөнөөлтэй цөмийн гамшиг гэгдэх болсон.

    Япон улс радио идэвхит хөрс хуулах ажилд 1.5 тэрбум ам.доллар зарцуулжээ.

    Цөмийн реакторуудыг хөргөж, цацраг идэвхит бодисыг алдагдахыг болиулах ганц арга нь ус байсан бөгөөд өнөөдөр 800 мянган тонн хэт өндөр радио идэвхит ус Фукушимагийн ойролцоо хадгалагдаж байна. Олимпийн усанд сэлэлтийн тэмцээн зохиогддог 315 усан сан нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний энэ усан санд өдөр бүр 400 тонн ус нэмж юүлэгдэж байна.

    • Tepco компани цөмийн бохирдлыг бүрэн цэвэрлэхэд 40 жил шаардлагатай гэж мэдээлсэн.
    • Цацраг идэвхит бодист хордсон иргэд олон төрлийн хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй.
    • Сургуульд хүүхдийн хоолонд цацраг идэвхит бодис агуулагдаж байгаа эсэхийг өдөр бүр шалгадаг.
    • Фукушима станцын ойр амьдардаг 300 мянган хүн гэртээ эргэж очоогүй байна.

    Жил бүрийн 3-р сарын 11-ний өдрийн 14 цаг 46 минутанд япон улсын иргэд нэг минут дуугаа хурааж энэ өдөр амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэдэг. Энэ өдөр газар хөдлөлт, цунамийн үеэр гэр бүлийн гишүүд, хайртай дотны хүмүүсээ алдсан иргэдэд хамгийн хүнд хэцүү өнгөрдөг нь дамжиггүй юм.  Байгалийн гамшгийн нэг жилийн ойгоор Фукушима Дайчи цөмийн цахилгаан станцыг эзэмшигч Тепко компанийн төв оффисын гадна цөмийн эрчим хүчийг эсэргүүцэгч 80 гаруй хүн цугларч эсэргүүцлээ илэрхийлж байжээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй