Гринвинчийн цагаар лхагва гарагийн 00 цаг 15 минутанд нар хиртэлт эхэлж 01 цаг 59 минутанд бүтэн хиртсэн байна. Индонез улсын Белитунг хотод орших наран шарлагын газарт үүр цайхын өмнө 200 шахам хүн цугларч, нар хиртэхийг харсны дотор гадаадын 30 гаруй хүн байжээ. Тэд бүгд нэн ховор тохиох нарны бүтэн хиртэлтийг харах гэж Австрали болон Европын орнуудаас Индонез улсад зорьж ирсэн байна. Энэ хүмүүсийн дунд нарны хиртэлтийг өмнө нь таван удаа харсан, Голланд улсын иргэн Вилма байжээ. Харин Индонезийн иргэд нар бүтэн хиртэх үеэр сүм, дуганд мөргөл үйлдсэн байна. Индонез улсын Суматра, Сулавеси арал болон Малайз, Бруней, Индонез улсын дундын эзэмшлийн Борнео арлыг хөндлөн огтолсон 150 км өргөн зурваст нарны бүтэн хиртэлт харагджээ. Харин Малуку арлуудын Маба хотод нарны бүтэн хиртэлт гурван минут хиртэй үргэлжилж, харанхуйлсан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт