Нийслэлийн Засаг даргын Тамгын газар АНУ-ын Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга хооронд хамтран ажиллах тухай Санамж бичигт Элчин сайд Б.Алтангэрэл, тус чуулгын Ерөнхийлөгч Аллисон Вулгамор нар 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Конгрессын ордонд гарын үсэг зурлаа. Энэхүү Санамж бичгийн дагуу АНУ-д төдийгүй дэлхийд нэртэй Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга 2017 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод зочлон бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох болсон нь хоёр орны соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүн хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт