Болив улсын Ла Паз хот хуванцар хог хаягдлыг дахин ашиглаж сургуулийн зориулалттай тавилга үйлдвэрлэдгээрээ улсдаа анхдагч болжээ. Нэг сая оршин суугчтай Ла Паз хотоос өдөрт 500 тонн хог хаягдал гардаг бөгөөд эдгээр хаягдлыг шатааж устгадаг байна. Тэгвэл хүрээлэн буй орчныг хамгаалах зорилготой Эма Верде компани хог хаягдлыг дахин ашиглаж, мөнгө болгох шинэ санаачлага гаргажээ.
Рубен Ледезма, хуванцар дахин боловсруулах компанийн захирал манай хотоос гардаг 500 тонн хатуу хог хаягдлын 85 хувь нь дахин боловсруулж болохоор хог хаягдал байдаг. Өөрөө хэлбэл бид мөнгөө шатаагаад, шатаасан эд зүйлсээ дахин худалдаж авдаг гэсэн үг юм гэлээ.
2040 он гэхэд Ла Паз хот огт хог хаягдалгүй болох зорилго тавьсан бөгөөд таван жилийн өмнөөс хуванцар хог хаягдал, цаас, картон цаасыг дахин боловсруулах 250 хувийн болон төрийн хэвшлийн байгууллагууд ажиллаж эхэлжээ. Тэдний нэг нь пластивүүд бөгөөд хуванцар савыг модтой адилхан материал болгож хувиргах технологи нэвтрүүлжээ. Юун түрүүнд хуванцар хаягдлыг цэвэрлэж, бяцлаад, хайлуулан бат бөх чанартай материал гаргаж авдаг. Пластивүүд гэх материалаа ашиглан дунд сургуулиудад сандал ширээ хийж нийлүүлдэг байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт