Канад улсын баруун эрэгт орших Бритиш Колумбын Томпсон Риверс их сургуулийн оюутан Майкл Жеффри санхүүгийн хүндрэлээ арилгахын тулд гэрт амьдрах болжээ.
Сургуулийнхаа адал явдалт аялалын хөтөлбөрт хамрагддаг учраас Майкл олон өөр газарт хоног төөрүүлж сурсан нэгэн. "Би нүүдэлчний маягтай, дугуй байшинд амьдрах юм сан гэж боддог байлаа. Зөөгөөд аваад явчихдаг чиргүүлтэй жижигхэн сууц бас хөөрхөн ч хичээл эхлэхээс өмнө би тийм сууцтай болж амжаагүй ээ" гэж Жеффри ярьжээ.
Өөрөө орох орноо баръя гэж шийдээд бараг л хуруугаа хөдөлгөөгүй шахуу байхдаа ийм гэртэй болжээ. Бас адууны фермийн хашааны нэг буланд барьсан гэр нь өдөр ирэх тусам амьдрахад улам л аятай болж байгаа гэнэ.
Одоогоор Жеффри сардаа газрын түрээсэнд 150 ам.доллар төлж байгаа нь хамгийн өндөр зардал нь юм байна. Гар утас, зөөврийн компьютероо ойролцоох кафед очоод цэнэглэчихнэ. Яг одоогийн байдлаар зуух, цахилгаан огт хэрэглээгүй учраас амьдрах зардал нь маш бага.
Оюутны хотхонд амьдардаг найзууд нь Майклын гэрт зочилж ирэх дуртай. Амралтын өдрөөр гэрийнхээ ард байгаа ууланд байнга авирдаг Майкл ч байгальтай ойр байгаадаа дуртай, утга учиртай амьдарч байгаа гэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт