Өмнөд Каролина мужид 911 дугаарт ирсэн бүх дуудлагын дагуу цагдаа нар очих дүрэмтэй. Тэгвэл 2 настай Аалияа Гарретт охин 911-т дуудлага өгчээ. Охины дуудлагын дагуу цагдаагийн эмэгтэй офицер очиход Аалияа нэг хөлдөө өмдөө өмсөж чадахгүй байсан учраас цагдаа дуудсан болж таарчээ. Охины ээж яаралтай тусламж хэрэгтэй үед 911 рүү залгаарай гэж сургасныг хоёр настай хүүхэд марталгүй хэрэгжүүлжээ. Офицер Лонегийн хэлж байгаагаар хүүхдүүд утсаар тоглож 911 руу залгах нь олон байдаг гэнэ. Өнгөрсөн 2015 онд Өмнөд Каролина мужийн Гринвилле Каунтид 250 мянган удаагийн хуурамч дуудлага 911-т ирсэн гэх дүн мэдээ байна.
Таны хүүхэд онцгой тохиолдолд цагдаад дуудлага өгч чадах уу? Та энэ талаар хүүхэдтэйгээ ярилцсан уу?
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт