Сургуулийн насны хоёр охины ээж Сузанне Томас бүсгүй АНУ-ын түүхэн дэх хамгийн харгис гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон бөгөөд сэтгэл сэрдхийлгэм гэрэл зургуудаа олонд дэлгэлээ.
Бүсгүй найз залуу Жейсон МакЛинаасаа харилцаагаа тасалсны дараа Жейсон гэрт нь дайран орж ирж, хутгаар сүрдүүлэн, толгойд нь гэмтэл учруулж дөнгөж буцалсан халуун ус бүсгүйн бие дээр асгажээ.
Гэмт этгээд энэ үйлдлээ дахин давтахыг завдах үед цагдаа нар ирж бүсгүйн амь насыг аварсан байна.
Сузаннегийн биеийн 27 хувьд түлэгдэж, эмч нар амь насных нь тухай ярьж байжээ.
Гэмт хэрэгтэнд Ноттингэмийн дээд шүүхээс хүний биед санаатайгаар гэмтэл учруулсан хэргээр 14 жилийн хорих ял оноосон байна.
Хохирогч бүсгүй өнөөдөр ч гуравдугаар зэргийн түлэгдэлтийн эмчилгээ хийлгэсээр байгаа юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт