Зугаа цэнгэлийн Лас Вегас хотын албан ёсны удирдах дээд байгууллага Невада мужийн Кларк Коунтигаас анхааруулга гаргалаа.
Зөвхөн Лас Вегас хотод бэлгийн замаар дамжин халдварладаг тэмбүү өвчний 694 тохиолдол батлагдсан байна.
Лас Вегас-ын тойм сэтгүүлд мэдээлснээр 694 хүний 615 нь эрэгтэй хүн бөгөөд 2012 оны мөн үетэй харьцуулбал тэмбүү өвчний тархалт 128 хувиар нэмэгджээ.
Ийнхүү Невада муж нь АНУ-даа тэмбүү өвчний тохиолдлоороо тэргүүлж байна.
Тэмбүү өвчин эхэн үедээ ил шарх үүсгэдэг бөгөөд халдвар авсан олон хүн энэ шархыг өөр өвчин, харшил зэрэгтэй андуурдаг байна.
Энэ өвчин сүүлийн үедээ орсон тохиолдолд биеийн энд тэндгүй шарх гарч, мэдрэлийн тогтолцоог гэмтээж, амь насанд аюултай нөхцөл байдал ч үүсгэдэг.
АНУ-д ийнхүү тэмбүү өвчин дэлгэрч байгаа нь бэлгэвчийг зохих ёсоор хэрэглэхгүй байгаагаас гадна гар утасны программаар дамжуулан танилцаж бэлгийн харилцаанд орох явдал их байгаатай холбон тайлбарлаж байна.
Мөн интернетээр хүнтэй танилцах нь ч бэлгийн замын өвчин авах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт