Бразиль улсад зохиогдох зуны олимпийн наадамд НҮБ-аас дүрвэгчийн статус авсан тамирчид нэг баг болж оролцох болжээ.
Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах “Дүрвэгчдийн багийг Риогийн олимпод оролцуулснаараа дэлхий дахинд байгаа дүрвэгчдэд итгэл найдвар өгөх юм” хэмээн мэдэгдэж 43 тамирчин бүхий дүрвэгчдийн баг олимпод оролцохыг албан ёсоор мэдэгдлээ.
Дүрвэгчдийн багийг бусад улсын баг тамирчдын адил авч үзэх бөгөөд бэлтгэл хийхэд нь зориулж санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
Спортын стандартын дагуу шалгуур тавих учраас багийн гишүүдийн тоо 43-аасс 5-10 болж буурах магадлалтай юм байна.
Тэд тамирчдын тосгонд байрлаж, наадмын нээлтийн үеэр зохион байгуулагч Бразиль улсын баг тамирчдын дараа цэнгэлдэх хүрээлэнд орж ирэх гэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт