Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөршийн хяналт хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих “Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр”-ийг баталлаа.
Хулгайн гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор хариуцсан нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага,аж ахуйн нэгжүүдэд орчиндоо гэрэлтүүлэг, стандартын шаардлага хангасан камер байршуулж аюулгүй орчныг бүрдүүлэх талаар холбогдох шийдвэр гаргаж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт, Нийтийн эзэмшилийн орон сууц, авто зогсоол, гэр хорооллын гудамж талбайг камержуулах ажлыг үе шаттай зохион байгуулахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газар, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Нийслэл хотод баригдаж байгаа барилга байгууламжинд MNS 6423:2013 стандартын шаардлага хангасан камер, харуул хамгаалтын алба, хяналтын цэгийн өрөөтэй байхаар, хотхоны зохион байгуулалтаар баригдаж буй хороолол бүрт иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаагийн нэгж ажиллах бололцоо бүхий албаны байр, камерын хяналтын өрөөг зураг төлөвлөгөөнд тусгаж,ажиллах үүргийг хэрэгжүүлэхийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэл хотын хэмжээний камерыг нэгдсэн сүлжээнд хамруулан хяналт тавих нөхцөл бололцоог судалж удирдлагын зөвлөлийн хурлаар танилцуулж шийдвэрлүүлэхийг Улаанбаатар хотийн Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/, нийслэлийн Мэдээллийн технологийн газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт