ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эрчүүд эхнэрээсээ юу хүсдэг вэ

    Сэтгэл хөдлөл

    Эрчүүд ч гэсэн та  нар шиг олны газар эхнэрээ гараас минь хөтлөх юм уу сугадаж яваасай, хайрын үгтэй дуут мессеж үлдээгээсэй, мөрөнд минь иллэг хийгээд өгөөсэй,  санамсаргүй байхад нь үнсэж, сээтэгнээсэй гэж хүсдэг. Үнэн шүү сэтгэлийн угтаа тэд ийм романтик  байдлыг хүсдэг. Романтик байдал нь зөвхөн эрчүүдийн  хийх ёстой зүйл биш. Тиймээс бүсгүй та хайртай гэдгээ гэнэ гэнэхэн нөхөртөө хэлж, хаяа сэтгэл  хөдөлгөсөн оройн  зоог барьж хамтдаа романтик кино үзэж, хайрын захиаг тэмдэглэлт өдрөөрөө түүндээ илгээгээрэй.

    Нөхрийнхөө чадалд итгэ

    Бүх л эрчүүдэд хайртаа хүмүүсээ хамгаалах, аз жаргалтай байлгах чадал өөрт нь бий гэдэгт  бат итгэлтэй байх нь чухал  байдаг. Тиймээс нөхөртөө түүний авьяас чадал, дэмжлэг хэзээд хэрэгтэй гэдгийг хааяа мэдрүүлж байгаарай.  Бие даан гаргасан  шийдвэрийг нь хүндэлж түүнд үнэнч гэдгээ харуул.Сэтгэл  санаа нь тиймхэн үед дэмждэг сэргээгч “кофе” нь болох  хэрэгтэй. Нөхөртөө чамаараа бахархдаг гэдэг үгийг хэлэхдээ харам байх хэрэггүй.

    Ойлголцол

    Хэрэв ямар нэгэн үл ойлголцол гарсан бол  дуугаа хураалгүй ярилцах хэрэгтэй. Өдөрт хамгийн багадаа 20  минутын яриаг та 2 өрнүүлж чаддаг бол харилцаа чинь тийм ч амар нурахгүй. Сэтгэл доторхи үгсээ нөхөртөө уудалж сурах нь харилцаандаа эерэг уур амьсгал оруулах хамгийн энгийн арга юм.
     

    Талархсан сэтгэлээ батлах

    Эрэгтэй ч бай эмэгтэй ч аль аль нь хосоо өөрт нь сэтгэл  ханлауун  явааг  мэдэхийг хүсдэг. Тиймээс ханиа магтахаас бүү цааргал. Марк Твейн нэгэнтээ,  сайхан магтаал  намайг сар амьдруулна гэж хэлснийг  сана. Бие  биедээ өгөх сэтгэлийн гүнээс гарсан магтаал та 2-ын амьдралын хариу нэхэхгүй хайрын түлхүүр юм.

    Бага чалч

    Нөхөр чинь ядарсан бол  эсвэл маш хариуцлагатай төсөл дээр  ажиллаж байгаа бол түүнтэй ярих зүйлүүд байсан ч түр хойш  тавь. Эрчүүдийн ам тархи 2 зэрэг ажиллах чадваргүй.

    Хүндлэл

    Түүнийг хүндэлдэг гэдгээ харуулж үзэл бодлыг нь муулах гоочлохоо  азна. Яриаг  дуустал сонсохоосоо урьтаж шүүмжлэх гээд байхад  тэд  дургүй.

    Чөлөөт цаг

    Өнөөгийн нийгэмд  хүмүүс  заримдаа олноос тасарч ганцаараа хэсэг цагийг өнгөрөөхийг хүсдэг  болсон. Тиймээс нөхрийнхөө ажлын бус цагийн хуваарийг хэтрүүлж цагдах  хэрэггүй.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй