Зургийн тайлбар: Нийслэлийн Онцгой байдлын газрын архивын зураг
Өнгөрсөн амралтын өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 4 дүгээр гудамжинд “Хархираа” хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг шөнийн 03:32 цагт ирүүлснээр Гал түймэр унтраах, аврах 18, 26, 29 дүгээр ангийн тасгуудыг очиход 15х12 хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг шуурхай ажиллан унтраасан байна. Уг гал түймрийн утаанд 14 настай, эрэгтэй 2 дугаар давхрын баруун хойд талын жижиг өрөөнд угаартаж ухаангүй байдалтай байсныг Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн салааны захирагч, ахмад М.Ганзориг, Аврагч, гал сөнөөгч, ахлагч Б.Содномцэрэн, ахлагч Д.Хасбазар нар эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулан ХХУХбаг ашиглан аварч гарган НТТТ-ийн 103-ын эмчид хүлээлгэн өгч амь насыг нь авран хамгаалсан байна. Мөн гал түймэрт 35-40 орчим насны эрэгтэй, эмэгтэй, 6 настай эмэгтэй, 15 настай эмэгтэй, 13 настай эрэгтэй нар угаартсан байсныг аварч гарган НТТТ-ийн 103-ын эмч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эсэнд мэнд хүлээлгэн өгч ажиллалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас манай мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт