Хятадын Шандон мужийн зүүн хэсэгт 12-р сарын 25-аас хойш гөлтгөний газар доорх уурхайд гацсан байсан дөрвөн уурхайчинг 36 хоногийн дараа амжилттай гаргаж авчээ. Анх 29 хүн уурхайн ослын үеэр газрын гүнд гацсан бөгөөд 15 хүнийг нь ийнхүү авраад байгаа бол нэг хүн амиа алдаж, 13 хүн сураггүй алга болсон байна. Газрын хөрснөөс 200 метрийн хүнд сар гаруй амьдарсан дөрвөн хүнийг газар дээр гаргахдаа нүдийг нь боосон байсан бөгөөд гаргасан даруйдаа эмнэлэгт хүргэсэн байна. Энэ хүмүүсийг аврах ажиллагаанд 400 гаруй хүн оролцжээ. Тэдэнд таван долоо хоногийн турш нарийн нүхээр ус, шингэн зүйл өгч байсан тул ийнхүү амь голтой байгаа гэнэ. Тус уурхайн дарга ослоос хэд хоногийн дараа амиа егүүтгэсэн бөгөөд удирдах албан тушаалтай хэд хэдэн хүнд хуулийн хариуцлага тооцохоор саатуулаад байна. Тус осол нь маш хүчтэй дэлбэрэлтээс үүдэлтэй бөгөөд дэлбэрэлтийн хүч хэт өндөр байсан тул Хятадын газар хөдлөлтийн хяналтын төвд хүртэл чичирхийллийн мэдээ ирсэн гэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт