ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Япончууд олимп байгаагүй нь аз гэж залбирч сууна

    Сибирийн Красноярск хотод Иван Ярыгины Алтан гранпри тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээний үеэр олимпийн наадмын гурван алтан металт, Япон улсын тамирчин Каори Ичо 2009 оны Иван Ярыгин Гранпри тэмцээнээс хойш анх удаа ялагдал хүлээсэн мэдээ шуугиан тарьж байна. Ярыгины спортын ордонд өмнөх гурван тойрогт ялалт байгуулаад байсан дэлхийд алдартай японы тамирчин бүсгүйг 23 настай Монголын оюутан Пүрэвдоржийн Орхон 10-0-ээр буулгаж авсан нь олон хүний гайхлыг төрүүлж байна. Пүрэвдоржийн Орхон Алдар спорт хорооны тамирчин, энэ оны улсын аварга бөгөөд 58 кг-ийн жинд олимп, дэлхийн аваргыг буулгаж авчээ. Дэлхийн тавцанд үзүүлсэн амжилтаараа ч, насаараа ч эгч /Ичо 31 настай/ япон бүсгүй ийнхүү ялагдал хүлээснийг Японы үндэсний багийн захирал Казухито Сакае сонсоод “Олимп байгаагүй нь бидний аз. Олимп болтол алдаагаа засах хугацаа байна. Тэр юун дээр алдсанаа мэдэж байгаа. Туршлагатай тамирчин учраас алдаагаа засч чадна гэдэгт нь итгэж байна. Би санаа зовохгүй байна” гэж хэлжээ. Японы тамирчин Каори Ичо 2007 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ялагдал хүлээснээсээ хойш баасан гарагт Монгол тамирчинтай таарах хүртлээ 108 удаа ялаад байжээ. Дашрамд сонирхуулахад Монголын баг тамирчид баасан гарагт дөрвөн хүрэл медалийн эзэн болсон байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй