ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах уу?

    Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших “Тост, Тосон Бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах” талаар нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн санал, хүсэлтийн дагуу энэ сарын 23-27-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан байна. Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг Тост, Тосон бумбатын нурууг улсын тусгай хамгаалалтад авч, Монгол Улсад төдийгүй дэлхийд ховордож, улаан дансанд орсон цоохор ирвэсийг хамгаалах, судлах, түүний генийн санг хадгалах, идэш тэжээл нь болох аргаль, янгир болон бусад ховордсон амьтдын тогтвортой өсөх, тархац нутаг, амьдрах орчныг хамгаалаж, байгалийг унаган төрхөөр нь хойч үедээ өвлүүлэн үлдээх нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм гэлээ. Өнөөгийн байдлаар Өмнөговь аймагт эрчимтэй хөгжиж буй уул уурхайн нөлөөнд Гурвантэс суманд орших Тостын нуруу хүчтэй өртөж байгаа тул цоохор ирвэсний идээшин амьдарч, шилжилт хөдөлгөөн хийдэг гол газар нутгийг хамгаалж үлдэх зорилгоор ангилал дээшлүүлэн улсын тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлага байгааг онцлон тэмдэглэв.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй