ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүчил цацуулсан эмэгтэй загварын нүүр царай болжээ

    Энэтхэгт жил бүр 1.000 эмэгтэй хүчил цацуулж насан туршдаа гоо сайхан, сэтгэл зүй, эрүүл мэндээрээ хохирдог гэсэн судалгаа байдаг. 

    Энэ бүсгүйг Лакшми гэдэг бөгөөд тэр одоо 26 настай. Лакшмиг 15 настай байхад нь өөрт нь дурласан залуу өс санасандаа хүчил цацан ийм болгожээ. 

    Тэрээр энэ жилийн "‘Face of Courage" хэмээх Энэтхэг брендийн нүүр царайгаар тодорчээ. 

    "Хувцасны брендийн моделиор ажиллах нь өөр шигээ олон эмэгтэйчүүдэд урам өгч, гадна төрхөөс үл хамааран өөртөө итгэлтэй байх урмыг өгч байгаа гэж би бодож байна. Мөн эмэгтэйчүүд рүү хүчил цацдаг гэмт хэрэгтэнүүдэд хандаж хэлэхэд, та нар бидний гадна төрхийг сүйрүүлсэн ч гоо үзэсгэлэн, итгэл, дотоод ертөнцийг минь үгүй хийж чадахгүй шүү" хэмээн Лакшми BBC мэдээллийн сайтад ярьжээ. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй