Арван сартай нялх хүүхэдтэй зэрлэг балмад харьцсан 65 настай асрагч эмэгтэйд Македони улсын шүүх нэг жил хоёр сарын хорих ял оноожээ. Хүүгийн биед хөхрөлт үүссэнийг анзаарсан эцэг эх нь хүүгийн ах санамсаргүй хөхрүүлсэн байж магадгүй гэж бодсон ч нууц камер байрлуулахдаа ийм зүйл харна гэж төсөөлөөгүй байна. Хүүг сэгсэрч, алгадаж, нүүрийг нь бүтээж, элдвээр харааж байгаа бичлэгийг үзээд интернет хэрэглэгчдийн ч уур бухимдал төрсөн байна. Асрагч хүүгийн толгой, хацар руу алгадаад, хүчтэй сэгсэрч “Чи яагаад уйлаад байгаа юм, Яагаад” гэж хашгирч байгаа нь олон хүний зүрхэнд оржээ. Энэ асрагч Македони айлд таван сар ажилласан бөгөөд бичлэгийг нууцаар хийсэн учраас буруутгах үндэслэл болохгүй гэж “гүрийж” байжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт