Кармен Робертс гэх энэ эмэгтэй 2013 оны дөрөвдүгээр сард найзынхаа есөн сартай хүүг харж байжээ. Тэрээр хүүхэд харж байх үедээ хэдхэн хоромд уураа барьж чадалгүй хүүг хүчтэй сэгсэрч улмаар хүүгийн тархинд венийн судас хагарч, яаралтай мэс засалд орсон байна. Шүүх хурлын үеэр Кармен Робертс хүүгийн ээжийг энэ хэрэгт буруутгасан ч шүүхээс түүнийг гэм буруутайг тогтоож 18 сарын хорих ял оноосон байна. Дотны найздаа хүүхдээ итгэж харуулаад, насан туршид согогтой болгосондоо бухимдсан ээж түүнд илүү урт хугацааны ял оноох ёстой байсан гэж шүүх хурлын дараа мэдэгджээ. Английн Лейцестер хотын иргэн Кармен Робертс өөрөө нэг хүүхэдтэй юм. Шүүгч "Кармен хүүд хайртай байсан, одоо ч хайртай хэвээрээ. Санаатайгаар түүний биед гэмтэр учруулъя гэж бодоогүй. Хоромхон зуурт уураа барьж дийлээгүй" гэж үзсэн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт