ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Азийн поп урлаг дахь аймшигт дарангуйлал

    Тэд бол олон сая өсвөр үеийнхний шүтээн, мөрөөдөл нь болж чадсан одууд. Тэдний амьдралыг гаднаас нь харахад үнэхээр төгс, өө сэвгүй, яг л зүүд мэт. Гэвч үнэн хэрэгтээ тэд буюу Азийн поп хөгжмийн одууд олон нийтээс хэтэрхий олон зүйлийг нууж, амьдралаас мэдрэх ёстой олон зүйлээсээ татгалзсаны эцэст ийм нэр алдарт хүрдэг. 

    Бидний хардаг хамтлаг дуучдын ард бүхэл бүтэн хөгжмийн, асар их эрх мэдэлтэй, хөрөнгө хүчтэй байгууллага бие бүрэлдэхүүн ажилладаг. Саяхан Тайваны поп дуучин болон Японы хөгжмийн хамтлагийнхны хийсэн үйлдлүүд тэднийг ямар хүчирхэг, нөгөө талаар аймшигтай дарангуйлагчид болохыг илтгэсэн. 

    Азийн хөгжмийн чансаагаар дээгүүрт бичигддэг Тайван, Солонгос, Япон орнуудын уран бүтээлчдэд нэг гол шаардлага тавигддаг нь: Хайр сэтгэлийн асуудлыг хойшлуулах. Ялангуяа Японы зарим охидын хамтлагт энэ дүрэм маш хатуу үйлчилнэ. Үүний нэг жишээ бол найз залуутайгаа нэг шөнийг өнгөрүүлсэний төлөө үсээ хусаж, уйлан байж хамтлагтаа үлдэхийг гуйсан Минами Минегеши юм. Тэр Японы охидын AKB48 хамтлагийн байсан юм. 

    "Хатуу дэг журам, цагийн хуваарын дагуу хөдөлмөрлөсөний үр дүнд амжилтанд хүрдэг ч Барууны ертөнцөд хэн нэгний хувийн амьдрал, сэтгэл зүрхтэй холбоотой асуудалд хориг тавьж байсан тохиолдол байдаггүй, зөвхөн 1940-өөд оны үед АНУ-ын кино компаниуд жүжигчдээ өөр хоорондоо хайр сэтгэлтэй болж болохгүй гэх мэт хориг тавьдаг байсан үеийг надад санагдуулж байна" хэмээн Биллбоард сэтгүүлийн Азийг хариуцсан төлөөлөгч Роб Шварц нэгэн удаа хэлсэн байдаг. 

    Хэдийгээр Солонгост Японыг бодвол илүү уян хатан дүрэм үйлчилдэг ч хөгжмийн агентлагууд шинээр гарч ирж буй уран бүтээлчдийн өдөр тутмын, хувийн амьдралд үргэлж шууд гар дүрэх нь энгийн үзэгдэл. Ийм учраас тэдгээр агентлагууд охидын гадна төрхөд хэт анхаарч, гоо сайхны мэс засалд хүртэл өөрсдийн хүслээрээ оруулдаг. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй