ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Орос аав 10 настай охиноо хөзрийн мөрийнд тавьж, хүнд өгчээ


    Хулгайлагдсан 10 настай охиныг гэрээс нь 480 км зайтай айлын байшингаас, дунд эргэм насны эрэгтэйн хамт олсон байна. Охиныг сургууль руугаа алхаж явах замд нь хулгайлсан эрэгтэй хөзрийн мөрийнд хожсон гэж цагдаад мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл охины төрсөн эцэг хөзөр тоглож хожигдоод төрсөн охиноо хүнд өгсөн гэжээ. Оросын Алс Дорнод дахь Волочанка тосгоноос Экатерина Бачурина охиныг хулгайлагдсанаас хойш 48 цагт багтан цагдаагийнхан олж илрүүлжээ.

    Катяг эрэгтэй хүн машиндаа суулгаад явахыг охины ангийн сурагч 11 настай хүү харж, багшдаа мэдэгдсэн байна. Сергей Пономарев гэх 40 настай эр охинтой хамт зочид буудалд хоноглосон бөгөөд буудлын ажилтнуудад өөрийнхөө охин гэж танилцуулжээ. Одоогоор охиноо хөзрийн мөрийд тавьж, бусдад өгсөн гэж сэжиглэн Катягийн аав 30 настай Александрыг баривчлан саатуулаад байна. Гэхдээ цагдаагийн байгууллага охиныг секс боол болгох, эд эрхтнийг нь наймаалах зорилгоор хар зах дээр худалддаг хүний наймааны бүлгийнхний гараас салгасан гэж үзэж байгаа юм. Катя одоогоор Кабаровск хотын эмнэлэгт байгаа бөгөөд анхан шатны үзлэгээр бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэлд өртөөгүй болох нь тогтоогджээ.  Катягийн ээж Олга Погарская хуучин нөхрөө өмгөөлж, “Тэр ямар ч хүн байсан охины эцэг. Охиндоо маш их хайртай, үргэлж уулздаг. Охиноо хөзрийн мөрийд тавьсан байх учиргүй” гэжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй