Зүүн гар талд өөртөө алдарт хөлбөмбөгч "MESSI"-ийн өмсгөлийг хийж өмссөн бяцхан хүүгийн царай харагдаж байна.
Цахим ертөнцөөр хөлбөмбөгийн хорхойтой, алдарт хөлбөмбөгч Messi-ийн өмсгөлийг өөртөө хийж өмссөн бяцхан хүүгийн зураг хэдхэн хоногийн дотор нилээдгүй шуугиан тарьсан. Тэгвэл хөл бөмбөгт хайртай хүүг Муртаза Ахбади гэдэг бөгөөд тэрээр одоо таван настай Афганистаны хөдөө тосгонд амьдардаг аж. Гэхдээ түүнийг Иракийн Курд үндэстэн байх магадлал өндөр хэмээн BBC агентлаг мэдээлсэн байна.
Хүүгийн араас буюу нуруунаас авсан зураг цахим ертөнцөөр маш их шуугиан тарьж, хүмүүст таалагдаж улмаар хөлбөмбөгийн од Лионел Месси хүүг олж өөрийн биеэр жинхэнэ футболкаар шагнахыг хүссэн учир хүмүүс хүүг хайн, ийнхүү Афганистаны бөглүү тосгоноос олжээ. Түүний зургийг хүүгийн үеэл ах, Австралид амьдардаг Азим Ахмади таниж хүүг олон нийтэд мөн хэмээн зарлажээ.
Бяцхан хүүгийн том ах нь түүний зургийг анх авч өөрийн Фейсбүүк хуудсанд байршуулсан бөгөөд ингэхдээ дүүгээ хөлбөмбөгт, тэр дундаа Лионел Мессид маш дуртай талаар нь нийтэлжээ. Түүний гэр бүлийнхэн хүүгийнх нь зураг ийнхүү олны хайрыг татсанд ихэд баяртай байгаа бөгөөд хүүдээ жинхэнэ хөл бөмбөгийн өмсгөл авч өгөх хангалттай мөнгө байдаггүй талаараа мөн ярьжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт