Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн газар өнөөдөр 7 сая доллар өртөгтэй буцалтгүй тусламжийн 3 төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Эдгээр нь Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын байгаль орчин ба иргэдийн амьжиргааг сайжруулах, Монголын алслагдсан баруун бүсэд сургуулийн дотуур байрны нөхцөл сайжруулах, Улаанбаатар хотод төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийн бэлтгэл ажлыг хангах техник туслалцааны төсөл юм. Улаанбаатар хотод төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийн бэлтгэл ажлыг хангах техник туслалцааны төслийн гэрээнд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын дарга Б.Гантулга, Азийн хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Роберт Шоелхаммер нар гарын үсэг зурлаа. Дээрх төслүүдийг Азийн хөгжлийн банкаар дамжин Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн эх үүсвэртэй Ядуурлыг бууруулах японы сангаас санхүүжүүлэх бөгөөд Улаанбаатар хотод төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийн бэлтгэл ажлыг хангах техник туслалцааны төсөлд нэг сая долларын санхүүжилт үзүүлнэ. Уг төсөл нь нийслэл хотын нэн тэргүүний тулгамдаж буй асуудал болох агаар, хөрсний бохирдлыг бууруулах, амьдрах орчныг сайжруулахад Улаанбаатар хотын захиргаанаас хэрэгжүүлж байгаа санаачилгыг дэмжин ажиллана.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт