“Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба”, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Улаанбаатар дээд сургууль, Японы Жайка олон улсын байгууллагатай хамтран “Улаанбаатар хотыг ногооруулах төсөл”-ийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүллээ. Төслийн хаалтын ажиллагаа өнөөдөр болж тайлангийн хурлаа тавилаа. Энэхүү хуралд Япон Улсын Элчин сайд Т.Шимизү, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б. Бадрал, холбогдох албаныхан, ногоон байгууламжийн сургалтанд хамрагдсан цэцэрлэгч нар оролцсон. Төслийг Япон улсын Жайка байгууллагаас 2013-2015 онд хэрэгжүүлсэн. Төсөл хэрэгжсэн 3 жилийн хугацаанд нийтдээ 277 хүнийг цэцэрлэгчний сургалтанд сургаж мэргэжил олгосон юм. Мөн 12 хүнийг Японы Хоккайдо мужид 45 хоногийн сургалтанд хамруулан цэцэрлэгчин бэлтгэх багш сургагчаар сургаж төгсгөсөн. Төслийн хүрээнд 5 нэр төрлийн тарьц, суулгацыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарьж Монгол орны нөхцөлд ургуулж болох эсэх туршилтыг явуулжээ.
Төслийн нээлтийн ажиллагааны үеэр Хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Японы ард түмний буцалтгүй тусламжаар монголын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх цэцэрлэгчдийг бэлтгэж өгсөнд талархаж байна. Мөнгөн тусламжаас илүү оюуны мэдлэгийг олгох нь хамгийн том хөрөнгө оруулалт болдог. Цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж хамтран ажиллана” гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн. Японы Элчин сайд Т.Шимизү “Монгол Японы хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж байна. Жайка байгууллага Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хамтран ажилласанд баяртай байна. Цаашид ч бидний хамтын ажиллагаа улам бүр өргөжих болно” гэлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт