АНУ-ын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний аюулгүй байдлын коммисс, Зам тээврийн аюулгүй байдлын удирдах газар, Бритакс хүүхдийн суудал үйлдвэрлэгч компаниуд 71 мянган хүүхдийн суудлыг эргүүлэн татах шийдвэр гаргажээ. Britax B-Safe 35 болон B-Safe 35 Elite гэсэн нэр бүхий нярай хүүхдийн машины аюулгүйн суудлууд нь хүүхдийг гэмтээх аюултай учраас ийнхүү буцаан татсан байна. Одоогийн байдлаар тус суудлын бариул нь цуурсан, хугарсан, хүүхдийг өргөж явах үед эвдэрсэн зэрэг 74 удаагийн тохиолдол дээрх байгууллагуудад бүртгэгдсэн байна. Мөн хүүхдийн суудлын бариул эвдэрч, газарт унах үед нэг нярай хүүхэд толгойндоо гэмтэл авчээ. Бритакс компани 71 мянган хүүхдийн суудлыг эргүүлэн татаж, бариулыг нь үнэгүй сольж өгөхөөр болсон байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт