Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ. Энэ нь тус улсаас манай улсад хийж буй Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордны “Баганат” танхимд зочноо угтан авчээ. Хоёр улсын Ерөнхий сайд нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараагаар Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурж, ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийлээ. Ерөнхий сайд В.Орбаныг дагалдан Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд, Батлан хамгаалахын сайд, Эдийн засгийн сайд, Үндэсний хөгжлийн сайд, Хөдөөд аж ахуйн сайд нараас гадна 60 орчим гаруй компани, аж ахуйн нэгжийн 60 орчим бизнес төлөөлөгч ирсэн байна. Айлчлалын үеэр хоёр талын бизнес форум зохион байгуулна. Айлчлал маргааш өндөрлөнө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт