ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монгол, Унгар хоёр улсын Ерөнхий сайд нар гарын үсэг зурах ёслолд оролцлоо

    Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбаны манай улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан нар албан ёсны хэлэлцээ хийсний дараагаар Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд болсон  баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.

    Ёслолын үеэр

    • “Монгол Улс болон Унгар Улсын хооронд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын протоколд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн,  Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто
    • “Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол, Унгар улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Сангийн сайд Б.Болор, Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто
    • “Монгол Улсын Хөгжлийн банк, Унгар улсын Экспорт импортын банк хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг”-т Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Унгар улсын Экспорт импортын банкны ерөнхий захирал Зултан Үрбан
    • “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар Унгарын мөнгөн тэмдэгтийн хэвлэлийн хувьцаат компани хоорондын хамтын ажиллагааны гэрээ”-нд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайхан, Унгарын Мөнгөн тэмдэгтийн хэвлэлийн хувьцаат компаний ерөнхий захирал Юдит Горонди Новак
    • “Нийслэлийн Засаг даргын тамгын газар, “Будапешт Уатеруоркс” ХХК хооронд хамтран ажиллах санамж бичиг”-т Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн, Унгарын талаас Олон улсын төслийн менежер Габор Брандштатер нар тус тус гарын үсэг зурлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй