ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Манай улс БНХАУ, БНАСАУ-аас элчин сайдаа эгүүлэн татаж, шинээр томилно

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй Монгол Улсаас гадаад улсад суугаа зарим Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг эгүүлэн татах, томилуулах тухай саналыг танилцуулахаар өнөөдөр /2016.01.22/ өргөн мэдүүллээ.  Монгол Улсаас БНХАУ, БНАСАУ, Унгар, Итали улсад суугаа элчин сайд нарыг эгүүлэн татаж дараах хүмүүсийг томилох саналыг зөвшилцөхөөр хүргүүллээ. Үүнд:

    1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбын Ганхуяг,
    2. Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүрэнгийн Цоггэрэл,
    3. Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зэнээмядарын Батбаяр,
    4. Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Жамбалдорж нарыг тус тус томилох саналыг зөвшилцөхөөр хүргүүлжээ. 

    Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилуулахаар нэр дэвшиж буй албан хаагчид нь мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний өндөр мэдлэгтэй тул улс орноо хилийн чанадад төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албыг хаших бүрэн боломжтой хэмээн үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй