Дуучин Селин Дионы нөхөр, менежер Рене Анжелил энэ сарын 14-нд Лас Вегас хот дахь гэртээ 74 насныхаа төрсөн өдрөөс хоёрхон хоногийн өмнө амьсгал хураажээ. Селин Дионы Фэйсбүүк хуудсанд “ Тэр хорт хавдар өвчинтэй удаан хугацаанд, эр зоригтойгоор тэмцсэн. Манай гэр бүлийн хувийн нууцыг хүндэтгэхийг хүсье” гэж бичсэн байна. Энэ жил 47 настай поп дива, нөхрийн хамтаар өнгөрсөн сарын 17-нд хуримынхаа 21 жилийн ойг тэмдэглэжээ. Рене Анжелил 1998 оноос хойш залгиурын хорт хавдар өвчинтэй тэмцэж иржээ. Тэд таван настай ихэр хөвгүүд Эдди, Нелсон болон 15 настай Рене-Чарльз гэх хүүтэй юм.
Рене Анжелилтэй салах ёс гүйцэтгэх ёслолыг дуучин Селин Дион олон нийтэд төдийгүй дэлхий дахинд нээлттэй явуулжээ. Салах ёс гүйцэтгэх ёслол болж байгаа энэ сүм нь тэдний 21 жилийн өмнө хуримаа хийсэн, хуримаас зургаан жилийн дараа ууган хүүгээ загалмайлуулсан энэ гэр бүлийн хувьд ариун, нандин газар юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт