Япон улсын иргэн, дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй Ясутаро Койде мягмар гарагт уушгины үрэвсэл болон зүрхний хэм алдагдсанаас болж таалал төгсчээ. Тэрбээр 1903 оны наймдугаар сарын 13-нд төрсөн бөгөөд 2015 оны наймдугаар сард дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй хүнээр тодорч Гиннесийн номонд бичигдсэн юм.
Коиде гуай өөрийн урт наслалтын нууцаа архи тамхи хэрэглэдэггүй бас бүх зүйлийн тунг тохируулдаг, байгаа бүх зүйлээсээ баяр хөөрийг мэдэрдэг байсантайгаа холбон тайлбарладаг байжээ.
Харин дэлхийн хамгийн өндөр настай иргэнээр АНУ-д амьдардаг Сюзанн Мушатт өнгөрөгч онд тодорсон бөгөөд Япон улсын иргэн Мисао Окава 117 насандаа таалал төгссөнөөс хойш тэр дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодорсон юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт