Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг Испанийн Вант Улсын Мадрид хотноо энэ сарын 18-19-ний өдрүүдэд НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын төвд ажиллажээ. Монгол улс цаашид аялал жуулчлалын тогтвортой хөгжлийг хэрхэн хангах, дэлхий, бүс нутгийн интеграцчилалд хамрагдах, олон улсын хамтын ажиллагаанд оролцох стратеги болон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай хамтран ажиллах ойрын 10 жилийн алсын харааг тодорхойлох зэрэг асуудлууд дээр санал солилцон тодорхой шийдвэрүүдийг гарган, харилцан тохиролцсон байна. Энэ үеэр Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талеб Рифай Монгол Улс Дэлхийн аялал жуулчлалын салбарын томоохон тоглогчийн нэг болох бүрэн боломжтой бөгөөд энэ зорилгод хүрэхэд ДАЖБ-ын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхээ цохон тэмдэглэсэн. Түүнчлэн Монгол Улс CNN, National Geographic зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дэлхийн хамгийн зорин очиж, сонирхох газар нутгийн нэг хэмээн зарласан нь цаашид Монгол Улс дэлхийн ирээдүйтэй аяллын нэг төв болох боломж бүрдэж буйг Нүүдлийн аялал жуулчлал харуулж байна хэмээсэн юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт