ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хойд Солонгосын тухай сонирхолтой баримтууд

    Аливаа улсын удирдагч хэмжээгүй эрхтэй байх юм бол тухайн улсад нэг хүний ноёрхолт, харгис хэрцгий дарангуйлал тогтдог нь түүхийн баримтуудаас тод харагддаг. Орчин үед үүний хамгийн тод жишээ нь Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс болж буй. 

    1. Хойд Солонгосын иргэд хэрэв долдугаар сарын 8-аас арванхоёрдугаар сарын 17-ний хооронд төрсөн бол төрсөн өдрөө тэмдэглэх эрхгүй. 

    Учир нь эдгээр сарууд бол тэдний удирдагч Ким Ил Сун болон Ким Жон Ил нарын нас барсан үе юм. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл Англи хэл дээр олоход тун түвэгтэй байдаг ч, Хойд Солонгосын Засгийн газраас энэ үед төрсөн иргэдээ төрсөн өдөр, элдэв баяр тэмдэглэхийг хориглосон байдаг нь нууц биш юм. 

    2. Батлан хамгаалах яамны сайдаа нисэх онгоц устгахад зориулсан их буугаар буудаж хөнөөсөн. Тэрээр төрийн тэргүүн Ким Жон Уны авга ах байсан юм. 

    Батлан хамгаалах яамны сайд агсан Хион Ион Чол удирдагч Ким Жон Ун-тай хүндэтгэлгүй харьцсан хэмээгдэн их буугаар буудуулж, цаазаар авахуулсан. Гэхдээ тэр энэ буугаар буудуулж нас барсан ганц хүн биш юм. 

    3. Хойд Солонгос Өмнөд Солонгосын заналхийлсэн захидлаа факсаар явуулжээ 

    2013 онд Сөүл хотод Ким Жон Уны эсрэг гарсан эсэргүүцлийн хариуд Хойд Солонгосчууд факсын машинаар заналхийлсэн утгатай захидал илгээж байжээ. Үүний хариуд Өмнөд Солонгосчууд хэрэв ямар нэгэн дайралт хийх юм бол, тэд ч бас хариуг нь барина гэдгээ тун найрсаг байдлаар илэрхийлсэн байдаг. 

    4. Дэлхийн дээрх цорын ганц "necrocracy" засаглалтай улс бол Хойд Солонгос 

    "Necrocracy" гэдэг үгийн утга нь нас барсан удирдагчдаа одоог хүртэл захирагддаг улс үндэстэнг хэлдэг. Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улс нь тэртээ 20 жилийн өмнө нас барсан анхны удирдагч Ким Ил Сун-ийг одоо хүртэл төрийн тэргүүн хэмээн хүндэлж, түүний үеийн хууль дүрэм, журмыг ягштал баримталдаг. Түүнийг "Мөнхийн Удирдагч" харин 2011 онд нас барсан түүний хүү Ким Жон Ил-ийг "Мөнхийн төрийн тэргүүн" хэмээн тэд хүндэтгэдэг.

    5. Пхеньян Рунрадо ордон нь дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэн 

    Тус цэнгэлдэх хүрээлэн нийт 150.000 хүний суудалтай бөгөөд төрийн тэргүүн Ким Жон Ун үүнийг ирээдүйд хөлбөмбөгийн дэлхийн аварга болон Олимп зохион байгуулагдахад зориулан барьсан гэдэг. Гэвч тус ордонд Ким Жон Ил-ийн үед хэд хэдэн олон нийтийн өмнө зохион байгуулсан цаазаар авах үйл ажиллагаа болж байсан хэмээгддэг. 

    6. Ким Жон Ун болон түүний аав олон сая ам.долларын үнэтэй тансаг хэрэглээтэй 

    Ким Жон Ил амьд ахуйдаа маш үнэтэй, тансаг конъяк-нд гар татдаггүй нэгэн байв. Эрх мэдэл түүний хүүд шилжсэнээс хойш Ким Жон Ун үнэтэй машин, машины тансаг салонд олон саяыг зарцуулдаг болсон. 

    7. Хойд Солонгосчууд Өмнөдүүдийг "атаархуулахын" тулд хуурамч тосгон байгуулж байжээ 

    Кижон-Дун хэмээх тосгон Хойд Өмнөд Солонгосын хилийн ойролцоо, Хойд Солонгосын амьдрал ахуй хичнээн сайхан гэдгийг харуулахын тулд байгуулагдаж байжээ. 

    8. Дэлхийн хамгийн муу, аюултай соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк Хойд Солонгост бий. 

    Мангиондае хэмээх парк хэдийгээр аймшигтай аюултай, хуучирч муудсан ч гэлээ удирдлагууд үүнийг хаахаас татгалзсаар л байгаа. Заримдаа паркийн тоглоомуудыг шалгадаг бөгөөд ингэж шалгахдаа тосгоны иргэдээс татан оролцуулдаг. 

    9. Судалгаагаар нийт 27,518 иргэн Хойд Солонгосоос Өмнөд Солонгос руу дүрвэсэн гэж үздэг. 

    Хойд Солонгосын иргэд Өмнөд Солонгост илүү дээр амьдрал угтана гэж үздэг учраас дүрвэдэг ч Өмнөд Солонгост тэднийг үргэлж хоёрдугаар түвшинд тавьж ханддаг нь харамсалтай. 

    10. Хойд Солонгосын сонгуулийн саналын хуудсан дээр нэг л нам, нэг л нэр байх нь олонтаа 

    "Ардчилсан" хэмээх тодотгол бол үнэндээ тэдний зөвхөн нэр төдий юм. Тийм учраас сонгууль болоход зөвхөн ажилчдын намаас дэвшсэн хүмүүсийг гаргахын тулд тус намаас нэр дэвшигчдийн нэр нь л саналын хуудсан дээр байдаг байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй