ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхэд харагч бэлтгэх эхний сургалт эхэлжээ

    УИХ-аас баталсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн дагуу хүүхэд харагчийг бэлтгэх сургалтыг 9 дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв зохион байгуулах юм байна.  Хүүхэд харагчийг бэлтгэх эхний сургалтыг 2016.01.15-22 өдрүүдэд зохион байгуулах бөгөөд сургалтад хамрагдах иргэд дүүргийнхээ Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвд дараах баримт бичгийг бүрдүүлж бүртгүүлэх ёстой юм.
    Үүнд:
    1. Иргэний үнэмлэх буюу нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
    2. Боловсролын үнэмлэх, диплом, гэрчилгээний эх буюу нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
    3. Халдварт болон сэтгэцийн өвчингүйг тодорхойлсон эмнэлгийн байгууллагын дүгнэлт /Дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас гаргуулах/
    4. Гэмт хэрэгт холбогдож байгаагүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт /ДХГБХТ-өөс нэгдсэн байдлаар гаргуулна/
    5. Сургалтын төлбөр төлсөн баримт
    Хэрвээ та “Хүүхэд харах үйлчилгээ” эрхлэх хүсэлтэй бол дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвд бүртгүүлж, дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвөөс зохион байгуулах "Хүүхэд харагч"-ийн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авах ёстой юм. Мөн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх байрны дүгнэлтийг Хорооны Засаг даргын ахалсан багаар гаргуулах шаардлагатай. Үүний дараа хорооны Засаг даргын дүгнэлтэнд үндэслэсэн Дүүргийн Засаг даргын захирамж гарах юм байна.Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын 70118835 дугаарын утсанд хандаарай. Сургалтын хуваарийг доорхи хүснэгтээс дэлгэрэнгүй харна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
     
    Д/д Дүүрэг Сургалтын хугацаа Сургалтад хамрагдах хүний тоо Сургалт зохион байгуулах байр Холбогдох утас
    1 Хан-уул
     
    2016.01.15-19 50 хүн 60-р сургууль 98211727
    2 Чингэлтэй
     
    2016.01.16-20 25 хүн 16 хороо,
    14 хороо
    98648086
    3 Сүхбаатар
     
    2016.01.18-22 75 хүн 3 сургууль 11-357645
    4 Сонгинохайрхан
     
    2016.01.17-21 75 хүн 62-р сургууль 96440047
    5 Баянгол
     
    2016.01.16-20 75 хүн 51 сургууль 21245255
    6 Баянзүрх
     
    2016.01.16-20 125 хүн Цэцээ гүн 70005494
      Нийслэл 2016.01.15-22 425 хүн   70118535
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй