Дуучин Селин Дионы нөхөр, менежер Рене Анжелил пүрэв гарагт Лас Вегас хот дахь гэртээ 74 насныхаа төрсөн өдрөөс хоёрхон хоногийн өмнө амьсгал хураажээ. Селин Дионы Фэйсбүүк хуудсанд “ Тэр хорт хавдар өвчинтэй удаан хугацаанд, эр зоригтойгоор тэмцсэн. Манай гэр бүлийн хувийн нууцыг хүндэтгэхийг хүсье” гэж бичсэн байна. Энэ жил 47 настай поп дива, нөхрийн хамтаар өнгөрсөн сарын 17-нд хуримынхаа 21 жилийн ойг тэмдэглэжээ. Рене Анжелил 1998 оноос хойш залгиурын хорт хавдар өвчинтэй тэмцэж иржээ. Тэд таван настай ихэр хөвгүүд Эдди, Нелсон болон 15 настай Рене-Чарльз гэх хүүхтэй юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт