ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Backstreet Boys-ын Ник Картер цагдаагийн хаалга татлаа

    Backstreet Boys хамтлагийн дуучин Ник Картер лхагва гарагийн орой Флорида мужийн Кей Уэстээс баривчлагджээ. Түүнийг Hog's Breath Saloon гэх цэнгээний газрын хамгаалагчийг цохисон хэмээн баривчилсан байна. Тус газрын бармен Картер болон түүний найз хэт согтсон байсан тул нэмж согтууруулах ундаагаар үйлчлэхээс татгалзжээ. Залуус тус газраас явахыг хүсээгүй тул хамгаалагчид тэднийг гаргасан байна. Энэ үеэр Ник Картер цэнгээний газрын хамгаалагчийг цохиж баривчлагджээ. Энэ жил Ник Картер 35 настай настай бол түүний найз Майкл Рэй Папаяанс 27 настай аж. Дуучныг пүрэв гарагийн үдээс хойш 1500 ам.долларын барьцаагаар суллажээ. Эргэн сануулахад Backstreet Boys хамтлаг 1996 оноос дэлхий дахинд нэрд гарч, хамгийн их цомог борлуулсан хөвгүүдийн хамтлагийн нэг болж 130 сая ширхэг цомог худалдаж дээд амжилт тогтоож байсан. Дуучин Ник Картерын хувьд 2015 оны сүүлээр “Ододтой бүжиглэсэн нь” хэмээх шоунд оролцож, эхнэрийн хамт анхны хүүхдээ хүлээж байгаагаа зарласан байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй