Та хөргөгчнийхөө дороос гарч ирэх хамгийн муухай зүйл юу бол? Сүүний таг, хатаж хөгцөрсөн сонгино, хорчийсон сармис, унагаад удсан бал, хэдэн халбага сэрээ, хүүхдийн тоглоом, хог. Цэвэрлэхэд таагүй ч үнэндээ Австралийн Аделайде хотод амьдардаг бүсгүйн хөргөгчин дороос гарч ирсэнтэй харьцуулахад юу ч биш. Австрали эмэгтэй хөргөгчин дороо могой үүрлэсэн байгааг хараад хотынхоо Могой барьж, аюулгүй болгох үйлчилгээ эрхэлдэг хүмүүс рүү залгажээ. Могой баригч Ролли Бюррел бүсгүйн гэрт ирж, хөргөгчийг өргөж холдуулаад хортой бор могой болохыг тогтоосон байна. Үүгээр ч зогсохгүй Австрали улсад жил бүр хоёр хүний аминд хүрдэг энэ могой хээлтэй, тун удахгүй үржих гэж байжээ. Эх могойг аюулгүй газарт аваачсаны дараа 15 өндөг төрүүлсэн байна. Могой баригчид түүнд хэдэн хулгана идүүлж, ус уулгаж, хэсэг амраагаад байгальд нь эргүүлэн тавьжээ. Дашрамд дурдахад эх могойг барьсан Ролли Бюррел 40 жил энэ ажлаа хийж байгаа бөгөөд нэг сард дунджаар 300 могойг барьж хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалдаг байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт