ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Мерилин Монрогийн талаар олонд ил болж байгаагүй баримтууд

    Мерилин Монро бол бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, алдар нэртэй бүсгүйчүүдийн нэг, хүн төрөлхтөнд өөрийнхөө талаар маш олон асуултыг орхисон бүсгүй билээ. Түүний талаар магадгүй таны өмнө нь сонсож байгаагүй сонирхолтой баримтуудаас хүргэе. 

    1. Монрогийн 168 IQ байсан ба энэ нь Алберт Эйнштэйнээс ч өндөр үзүүлэлт байв. Монрогоос авсан IQ-ийн шалгалтыг Stephen Hawking болон Bill Gates нараас авахад хариу нь 160 гарч байжээ. 

    Нэгэн удаа Эйнштэйн өөрийн гарын үсэгтэй зургийг Монрод бэлэглэж байсан бөгөөд Монро үүнийг нь маш их хүндэлж, нандигнадаг байсан гэдэг. 

    2. Түүний жинхэнэ нэрийг "Norma Jeane Mortenson" гэдэг. Монро асрамжийн газар өссөн ч багад нь түүнийг халамжилж, асардаг нийт 11 эцэг эх байсан гэдэг. 

    3. Мерилин Монро төрөлхийн хүрэн бор үстэй бөгөөд карьераа эхлэхээс өмнө хамар болон эрүү, хөхөндөө мэс ажилбар хийлгүүлжээ. Тэр энэ бүхэнд тухайн үед ажил олж өгч байсан хүмүүсийнхээ зөвлөгөөг дагасан гэлцдэг. 

    4. Тэр бодит амьдрал дээр дуулдаг байсан шигээ алмаз эрдэнэд дуртай байгаагүй юм. Бриллиантаас илүү тэр сувдад дуртай байв. 

    5. Монро бага байхдаа ээрүү хүүхэд байжээ. Гэвч өсвөр насанд ирэх үед ээрэх нь багассан бөгөөд нас нь томрох тусам бүр мөсөн арилсан гэхэд хилсдэхгүй. Харин зарим үед хэт сандарсан тохиолдолдоо ээрчихдэг байсан гэдэг. 

    6. Түүний өмсөж байсан даашинзууд маш их үнэд хүрдэг.

    "Happy Birthday song to Mr. Kennedy"-д өмсөж байсан даашинз нь 16 жилийн өмнө нэг сая ам.доллароор зарагдаж байсан бол  “The Seven Year Itch”-д өмссөн даашинз нь 2011 онд 3.6 сая ам.доллароор зарагдсан байдаг. 

    7. Тэр Playboy сэтгүүлд нүцгэн зураг авахуулсаныхаа төлөө тухайн үед (1949 он) ердөө 50 ам.доллар авч байв. 

    8. Тэр Мозарт, Бетховен, Луйс Армстронг нарын хөгжимд дурладаг байв. Мөн Монро маш их ном унших дуртай байсан ба  Dostoevskiy, Shaw, Salinger, Hemingway, Wolfe, Tolstoy, Twain гэх мэт зохиолчдыг шимтэн уншдаг байжээ. 

    9. Тэр хоол хийх дуртай, бас сайн тогооч байв. Гэвч байнга хоолны дэглэм барих шаардлагатай, тоглолттой байдаг байсан учир хоол хийх боломж хомс байдаг байжээ.

    10. Бүх цаг үеийн хамгийн шилдэг жазз дуучдын нэг Ella Fitzgerald өөрийгөө Мерилинд бүх насаараа өртэй хэмээдэг байв.

    Элла тухайн үед хар арьстай, царай муутай эмэгтэй байсан учир тайзан дээр гарахад хүндрэлтэй, хэн ч түүнийг тоодоггүй байв. Энэ үед Мерилин түүнийг Холливудын нэгэн томоохон клубын эзэнтэй танилцуулж, үдэш бүр Эллагийн дуулахыг тэр клубт сонсох хүсэлтэй байгаагаа хэлж Эллагийн алдрын замнал эхэлсэн түүхтэй. 

    11. Түүний шарил хорин жилийн турш шинэхэн цэцэгсийн хамт байрласан юм. 

    Монро нэгэн удаа нөхөр Joe DiMaggio-доо хэрэв цагаасаа эрт нас барвал, долоо хоног бүр шарил дээр нь шинэхэн цэцэгс авчирч байхыг хүсч, амлалт авчээ. Joe DiMaggio хэлсэн үгэндээ хүрдэг эр хүн байсан учир хорин жилийн турш долоо хоногт гурван удаа Монрогийн шарил дээр цэцэг авчирчээ. 

    12. Тэр ээж болохыг асар их хүсдэг байв. Монро Arthur Miller-тай гэрлэсэнийхээ дараа хүүхэдтэй болохыг маш их хүсдэг байсан ч хэд хэдэн удаа зулбаж, мөн амьгүй ураг тээж байжээ. 

    13. Алдарт рок дуучин Мерилин Менсон түүний нэрийн эхний хэсгийг өөртөө уран бүтээлийн нэр болгон өгсөн. 

    14. Дуучин Франк Синатра түүнд Arthur Miller-ээс салсаных нь дараа тайвшруулахын тулд Террьер үүлдрийн нохой бэлэглэж байжээ. Монро нохойндоо "Маф" гэдэг нэр өгсөн бөгөөд Маф Монротой амьдралынх нь сүүлийн хоёр жилийн турш хамт амьдарсан юм. 

    15. Монро хэзээ ч Оскарт нэр дэвшиж байгаагүй юм. Харин нэг л удаа "Алтан бөмбөрцөг" хүртэж байжээ. 

    16. Түүний үхлийн талаар сонссон маш олон хүн амиа егүүтгэсэн байдаг. 

    NY Times сонины мэдээлж байснаар зарим амиа хорлосон хүмүүс энэ тухайгаа маш тодорхой гэрээслэн бичиж үлдээсэн байдаг бөгөөд нэг хэсэг өдөрт хамгийн дээд тал нь 12 хүн ийнхүү Монрогоос болж өөрсдийгөө егүүтгэсэн байдаг. 

    17. Монрог өөрийнх нь өмсөх дуртай байсан Pucci брендийн ногоон, даавуун даашинзтай оршуулжээ. 

    18. Тэр юм цээжлэхдээ муу байсан тул киноныхоо мөртүүдийг маш удаан цээжилдэг байжээ. 

    19. Монро  “My Story” хэмээх өөрийнхөө тухай дурдатгал номоо бичиж үлдээсэн байдаг бөгөөд тус ном түүнийг нас барсанаас хойш жилийн дараа албан ёсоор хэвлэгдсэн юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй