Саяхан болж өндөрлөсөн "Алтан Бөмбөрцөг" наадмаас "Revenant" киногоороо шилдэг дүрийн шагнал авч, олны хүндлэлийг дахин хүлээгээд буй жүжигчин Леонардо Ди Каприо өөрийн хувийн амьдрал, гэр бүл, байгаль орчноо хамгаалах хүслийнхээ тухай сонирхолтой ярилцлага өгчээ.
Тэрээр 1998 оноос хойш "Leonardo DiCaprio Foundation" хэмээх хүрээлэн буй орчны санг байгуулан, удирдаж байгаа бөгөөд үүнийхээ хүрээнд цаг уурын өөрчлөлттэй холбоотой сэдвээр продюсер Fisher Stevens-тай хамтран баримтат кино хйиж буй аж.
Түүнтэй ярилцсан сэтгүүлч түүнээс алдартай нэртэй байх нь бодит байдал дээр ямархуу байдаг талаар асуухад тэр ийм хариулт өгчээ:
"Алдартай байхыг хүсдэг учраас би алдартай байх гэж хичээж кинонд тоглодог гэж та бодоо юу? Үгүй дээ, огтхон ч тийм зүйл байхгүй. Би жүжигчин байхаа больж, энгийн амьдралаар амьдармаар санагдсан бол аль эрт л тийм болох байсан. Гэхдээ би энэ урлагт хайртай. Тийм ч учраас өөрийнхөө амьдралын маш их цагийг би зөвхөн кинонд тоглоход зориулж байгаа юм. Нэг бодлын үүнийг хийх боломжтой байгаагаараа би их азтай хүн.
Ямар ч алдар нэртэй хүн гэхдээ өөрсдийгөө бусадтай л адил хүн гэдгээ мэдэрдэг. Их сонин, яг л зүүд шиг зүйл шүү дээ. Дасан зохицоход их хугацаа шаардагддаг. Нөгөө талаар амьдралдаа надаас илүү хариуцлагыг хүлээж, буцаж явахыг, гэртээ харихыг хүссэн ч тийм боломжгүй хүмүүс зөндөө байдаг. Жишээ нь цэргийн алба хаагчид. Тийм учраас би алдартай байх бол ийм тийм, кинонд тоглох үед ийм бэрхшээлүүд гардаг учраас би та нарын төсөөлж байгаагаас илүү бэрх зүйлсийг мэдэрдэг гэх мэт гомдлыг хэлмээргүй байна. Надад тийм эрх ч байхгүй. Учир нь хэрвээ хүсэх юм бол, бүгдийг орхиж, хүслээрээ амьдрах эрх чөлөө надад байна."
Олон үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй нэр холбогдсон ч одоог хүртэл гоонь эр хэвээр байгаа 41 настай Холливудын хамгийн сайхан эрчүүдийн нэг Лео гэр бүл зохиох тал дээр харин ийм хариулт өгчээ. Тэрээр загвар өмсөгч 25 настай Рорбахаас саяхан салсан билээ.
"Ийм нийгэмд хүүхэдтэй болох нь тохиромжтой гэж үү? Гэхдээ цаг нь ирэхээр би гэр бүлтэй бас хүүхэдтэй болно. Үнэндээ бол гэрлэлт гэдэг төлөвлөгөө, тооцооны дагуу явагддаггүй асуудал шүү дээ. Цаг нь ирэхээр бүх зүйл болох болно. Тийм учраас би энэ талаар дэлгэрэнгүй зүйл ярих дургүй"
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт