ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ховдын хүүхдүүд нэг уулнаас 220 хавх цуглуулжээ

    Ховд аймгийн Манхан сумын сургуулийн 7-12 дугаар ангийн сурагчид нэгдэн “Бөхөн” “Гүем” клуб байгуулж, байгаль хамгаалах, амьтан аврах ажлыг өрнүүлж байна. Тэд тусгай хамгаалалттай бүс нутагт багтдаг Жаргалант  хайрхан уулынхаа нэн ховор амьтан болох ирвэс, янгир, аргаль зэргийг хамгаалахаар “хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг өрнүүлжээ. Жаргалант хайрхан уулын ойролцоо нийт 68 мянган толгой малтай 210 өрх оршин суудаг. Нутгийн иргэдийн амжиргаагаа залгуулах нэгэн эх үүсвэр нь ан авлах юм. Иргэд ан хийхдээ ихэнхдээ тарвагыг хавхаар барьдаг байна. Гэтэл энэ хавх нь зарим тохиолдолд тарваганд бус ирвэс зэрэг нэн ховор амьтанд тусдаг аж. “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг өрнүүлэх энэ хугацаанд хүүхдүүд хоёр сумаас  нийт 220 хавхыг цуглуулж хурааж авсан байна. Тэгвэл энэхүү байгаль хамгаалагч жаалуудын төлөөллийг  БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хүлээн авч уулзлаа. 60 гаруй сурагч гишүүнтэй клубын хүүхдүүд “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяны хүрээнд цуглуулсан хавхаараа орон нутагтаа “Эх дэлхийн энх амгалан байг” нэртэй хөшөө байгуулжээ. БОНХАЖ-ынсайдтай уулзсан “Бөхөн”, “Гүем” клубын сурагчид“Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг орон даяар 6 сарын хугацаанд явуулах, хавхны талаарх хууль хяналтын зохицуулалтыг хийж өгөх, гэсэн саналуудыг тавьсан юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй