Модун шаньюйгаас маршал Чойбалсан хүртэлх цэрэг эрсийн байлдааны тактикийн талаар өгүүлэх оюуны үнэтэй бүтээл уншигчдын гарт очлоо. Цэргийн шинжлэх ухааны доктор, профессор Х.Шагдар, Батлан хамгаалахын сайд, Эдийн засгийн ухааны доктор, профессор, дипломатч Ц.Цолмон, Сурган хүмүүжүүлэх, шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш Г.Мягмаржав нар хамтран Монгол цэргийн урлаг" номыг бүтээжээ.
Номын нээлтэд ирсэн хүндэт зочдыг төлөөлж Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагч Л.Онцгойбаяр "Монгол цэргийн урлаг номонд Модун шаньюйгаас маршал Чойбалсан хүртэл энгийн ойлгомжтой сурах бичгийн хэлбэрээр хялбаршуулан зохиомжилжээ. Өнөөдөр Зэвсэгт хүчний өнөөгийн хэрэгцээ, шаардлагад Монгол цэргийн урлагийн талаар зөв ойлголт, цэгцтэй мэдлэг дутагдаж байсан юм. Эзэн Чингис хаан түүний залгамжлагчид, жанждын дайтах, байлдах суу заль, тухайн үеийн дэлхийн цэргийн урлагийн сэтгэлгээний оргил байсныг энэ бүтээлд тодорхой харуулсан байна. Монголчуудын хийсэн дайн, тулалдаануудаас сонгон авсан байлдаануудын цэргийн урлагт холбогдох онцлог талуудыг илүүтэй товойлгон гаргахын тулд тэдгээрийн үүссэн шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйл, явц үр дүнг гаргажээ. Цаашид гүнзгийрүүлэн судалж ашиглах эх сурвалж, судалгааны зохиолыг заасан, сорилын асуултаар мэдлэгээ шалгах боломжтой байгаа нь сурах бичгийн агуулга, шинж чанарыг хангасан байна" хэмээн онцолсон юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт