Ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээн Төрийн ордонд болж, ням гарагт дүнгээ гаргажээ. Тэмцээнд 21 аймаг, 9 дүүрэг, 300 гаруй сумаас шалгарсан эрэгтэй 95, эмэгтэй 34 шатарчин өрсөлдөж швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргалаа. 4800 гаруй шатарчин хамрагдсан уг тэмцээнийн эрэгтэйчүүдийн ангилалд Баянзүрх дүүргийн тамирчин Б.Цэцэнбаатар 7,5 оноогоор Эмэгтэйчүүдийн ангилалд Хан-Уул дүүргийн тамирчин Ж.Даваасүрэн 8 оноогоор тус тус түрүүлж, “2016 оны Шатар Сонирхогчдын Улсын аварга”-аар тодорч Нэг сая төгрөг гардсаны дээр “Спортын дэд мастер” цолны болзол хангалаа.
Тэмцээний шагналтнууд:
Эрэгтэй:
1-р байр Б.Цэцэнбаатар /БЗД/
2-р байр М.Алтангэрэл /БЗД/
3-р байр Д.Дүүрэнжаргал /Дорнод/
4-р байр С.Жаргалсайхан /БГД/
5-р байр А.Энхтөгс /ХУД/
Ахмад шатарчин Р.Дамдинсүрэн /Хэнтий/
Эмэгтэй:
1-р байр Ж.Даваасүрэн /ХУД/
2-р байр Т.Мандах /Дархан-Уул/
3-р байр Г.Ариунбаяр /Налайх/
Ахмад шатарчин М.Жаргалсайхан /СХД/
Оюунлаг түшээ: Д.Чалхаажав /АИХ-ын депутат/
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт