Өнгөрсөн 2015 онд нийслэлийн хэмжээнд гарсан өргөдөл, гомдлын тайланг гаргажээ. Өргөдөл гомдлын шалтгааныг агуулгаар нь судалж, дараах 10 асуудал голлож байгааг тогтоосон байна. Үүнд:
- Газрын эрхтэй холбоотой асуудлаар буюу газар өмчлөх, эзэмших хүсэлт, газрын маргаантай асуудал, газар чөлөөлөлт, газрын зөвшөөрөлтэй эсэхийг шалгуулах зэрэг асуудлаар 53189 удаа,
- Барилгын салбарын үйл ажиллагаатай холбоотой буюу барилгын маргаантай асуудлыг шийдвэрлүүлэх, барилгын зөвшөөрөлтэй эсэхийг шалгуулах, барилгын техникийн хяналт, барилгын ажлыг зогсоох, барих, өргөтгөх зэрэг асуудлаар 2153 удаа,
- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн тухай 1876 удаа,
- Цахилгаан, дулаантай холбоотой асуудлаар 1690 удаа,
- Боловсролын салбарын үйл ажиллагаа, сургууль, цэцэрлэгийн үйлчилгээ, боловсролын байгууллагын албан хаагчдын ёс зүй, дүрэмт хувцас, мөнгө хураалт зэрэг асуудлаар 1636 удаа,
- Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн болон ТҮЦ, павильон, ил задгай худалдаа, үйлчилгээний тухай 1386 удаа,
- Байгаль орчны дүгнэлт гаргуулах хүсэлт 826 удаа,
- Худаг гаргах хүсэлт 785 удаа,
- Ахмадын орон сууцны хөтөлбөрт хамрагдах хүсэлт 744 удаа
- Хог цэвэрлэгээ, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар 734 удаа ханджээ.