ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2-3 настай хүүхэдтэйгээ ийм тоглоомоор тоглоорой

    Нэг нь надад нэг нь чамд

    Та энэ тоглоомонд юу ч ашиглаж болно. Үзэм, буурцаг, товч гэх мэт. Хүүхдэдээ хэсэг буурцаг өгөөд өөртэйгөө хувааж идэхийг санал болго. Нэгийг хүүхэддээ, нэгийг өөртөө өгүүлж сурга. Энэ нь таны хүүхэд тоглоомоо бас чихрээ бусадтай хувааж идэж сурах, тоо тоолох эхлэл нь болно.

    Хаалганы сагсан бөмбөг

    Манайхан хүүхэдтэйгээ энэ тоглоомыг тоглодог байх. Гэхдээ бөмбөгийг сонингийн цаасаар хийгээд үзээрэй. Сонингийн цаасыг скочоор наагаад олон жижиг бөмбөг хийгээрэй. Тэгээд хамтран шийд рүү шидэж тоглоод бөмбөгөө хураах, бөөгнүүлэх ажлыг хүүхэддээ өгөөд үз. Энэ нь хожин хүүхэд тань тоглоомоо хураах, нурааснаа эмхлэх дадлыг суулгаж өгдөг хөгжилтэй дасгал болох болно.

    Аль нь сондгой вэ

    2-3 насандаа хүүхдэд аливааг таних чадвар хангалттай суусан байдаг. Та хүүхдээ бага байна гэж бодолгүйгээр энэ хэвшлийг сургаарай. Жишээ нь 2 алим, нэг чихэр тавиад аль нь өөр байгааг нь хүүхдээр олуул. Ингэхдээ тэдэнд асууж байгаа зүйлсийнхээ шинж чанарыг сайтар тайлбарлаарай.

    Зурагт тоглоом

    Та хуучин сэтгүүлийг бүгдийг нь скочдоод тэнд байгаа дүрснүүдийг хайчлаад ав. Машин, тавилга, хүн гээд л бүгдийг. Ийм тоглоомоор тоглох нь хүүхдийн хувьд хамгийн зугаатай байдаг байна. Жишээ нь энэ зам дээр юу явж болох уу гэж асуухад хүүхэд чинь ямар ч төвөггүй машин заадаг. Мөн ээж нь энэ ширээн дээр юу тавьж болох вэ гэх мэтээр асууж хүүхдийнхээ сэтгэхүйг хөгжүүлээрэй.

    Амьтны дуу чимээ гаргах

    Хүүхэддээ мэддэг амьтдынхаа талаар ярьж өгөөд тэдний дуу авиаг дуураж дуугарахыг зааж өг. Хүүхэд дуу авиатай зүйл сурахдаа маш хурдан байдаг. Яваандаа бага багаар шинэ амьтны дуу авиа нэмж зааж өгөөрэй.

    Бөмбөлгөөр тоглох

    Бөмбөлгөөр тоглох нь хүүхдийн хараа болон гарын баримжааг маш сайн хөгжүүлдэг. Ингэхдээ гар бөмбөлгийг газар унагаалгүй цохиж тоглохыг зааж өгөөрэй.

    Эрдэнэс нуух

    Ямар нэг зүйлийг өрөөндөө нуугаад хаа байгааг нь хүүхдэдээ дөхүүлэн хэлж олуулаарай. Ингэснээр таны хүүхэд багаасаа уйгагүй, аливаад няхуур хандаж, шантардаггүй болж өснө хэмээн эрдэмтэд зөвлөж байна шүү.

    Эмч болж тоглох

    Ингэснээр таны хүүхэд эд эрхтэнээ маш сайн мэдрээд зогсохгүй жаахан томроод ирэхээрээ өөрийнх нь хаана юу зовиурлаж байгааг хэлж сурах болно. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй